2023-11-16
313
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шивээговь суманд ирж гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүн нэг бүрийн хээрийн үүргэвчийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Бэлэн байдлын үзлэгт сумын мэргэжлийн ангийн 60 гаруй гишүүн хамрагдсан байна. Мөн нийт нутгаар цас их унасны улмаас гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй тул эрсдлээс сэргийлж, сумын мэргэлийн ангийн бие бүрэлдэхүүнийг бэлэн байдалд шилжүүлэх, хуваарьт оруулах үүрэг өглөө.