Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Зурган мэдээ


нийт 27

ИТХ-ын ээлжит 5-р хуралдаан боллоо.

2025-02-07 33
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан боллоо. Уг хуралдаанаар: 1. Сумын мал амьтныг 2026 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээний төлөвлөгөө, захиалгын санал 2. Нөхөн сонгуулийн тов зарлах тухай 3. Тогтоол хүчингүй болгох тухай 4. 2025 онд орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих хяналтын бүлгийн санал 5. Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнуулахаар нэр дэвшигчдийн санал зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг батлууллаа.

2025-02-05 78
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн салбар зөвлөл нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 72,6%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Уг хуралдаанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын 2024 оны тайлан болон 2025 онд гэмт хэрэг, зөрлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлууллаа.

Сумын ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаан боллоо.

2024-12-04 103
Сумын ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаан 2024.12.04-ний өдрийн 14:15 цагт эхэлж, төлөөлөгчид 65.0 хувийн ирцтэйгээр оролцлоо. Хуралдаанаар : 1. Сумын газар зохион байгууллалтын 2025 оны тухайн жилийн төлөвлөгөөний саналыг хэлэлцэн баталлаа. Мөн Төлөөлөгчдөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийн удирдлагын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох журмуудыг оруулан гарын авлага бэлтгэн тарааж өглөө.

ИТХ-ын зөвлөлийн 8-р хуралдаан боллоо.

2024-11-27 51
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 8 дугаар хуралдааныг 2027 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100%-ийн ирцтэйгээр зохион байгууллаа. Уг хуралдаанаар сумын 2025 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний саналыг хэлэлцэн тухайн асуудлыг ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдааныг 2024.12.04-ний өдөр зохион байгуулахаар тов гарлаа.

Төлөөлөгчдөд сургалт орлоо.

2024-11-27 94
Говьсүмбэр аймгийн газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газраас ИТХ-ын төлөөлөгчдөд газрын тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт, орон нутагт газрын харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй талаар 2024.11.27-ний өдөр сургалт зохион байгууллаа.

ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаан боллоо.

2024-11-27 93
Сумын ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаан өнөөдөр буюу 2024.11.27-ны өдрийн 10:10 цагт эхэлж, төлөөлөгчид 65.0 хувийн ирцтэйгээр оролцлоо. Хуралдаанаар : 1. ИТХ-ын 2024-2028 онд дагаж мөрдөх хураллааны дэг 2. Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам 3. ИТХ-ын хорооны үйл ажиллагааны журам 4. ИТХ-ын хороо томилох тухай 5. ИТХ-ын төлөөлөгч Ч.Энхжаргалыг чөлөөлөх тухай 6. Ажлын хэсэг томилох тухай 7. Сумын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний тайлан гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Сумын ИТХ-ын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанд хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах бодлогын 4 хороонд тус бүр 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Хууль эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хорооны даргаар ИТХ-ын төлөөлөгч Л.Амгалан, төсөв санхүү, эдийн засгийн хорооны даргаар ИТХ-ын төлөөлөгч Д.Баяржаргал, байгаль орчин, газар, хөдөө аж ахуйн хорооны даргаар ИТХ-ын төлөөлөгч В.Оюундэлгэр, нийгэм, цахим орчин, дэд бүтцийн хорооны даргаар ИТХ-ын төлөөлөгч Б.Батгантиг нар томилогдлоо.

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо.

2024-11-21 74
Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн маань 2024.11.21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эмэгтэй 4, эрэгтэй 6 тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд ✅️ 1-р байр Ц.Нэргүй /ахмад настан/ ✅️ 2-р байр Д.Сүхбаатар /ахмад настан Эмэгтэй төрөлд: ✅️ 1-р байр Д.Сансармаа / ЭМТ/ ✅️ 2-р байр Оргодол, Тэрбиш / ахмад настан/ шалгарлаа. Эрэгтэй 1, 2 эмэгтэй 1-р байранд орсон тамирчид маань аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламжаа гардан авлаа.

Ээлжит бус 2-р хуралдааны тов гарлаа.

2024-11-18 54
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 7-р хуралдааныг 2024.11.18-ны өдөр 71.4 хувийн ирцтэйгээр зохион байгууллаа. Уг хураллаанаар 9 асуудал хэлэлцэж, 7 асуудлыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2-р хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжлээ. СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХОЁРДУГААР ХУРАЛДААН 2024 ОНЫ 11 САРЫН 27-НЫ ӨДӨР БОЛНО.

ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдын дунд "ДЭВЖЭЭ 24" тэмцээн боллоо.

2024-11-15 57
ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "ДЭВЖЭЭ -2024" тэмцээнийг улсын хэмжээнд зарлагдсан "Ногоон гэрэл цагаан шугам" сэдвийн хүрээнд 2024 оны 11-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд 4 баг оролцсоноос 👉 Аюурхүү багштай 12А анги ТЭРГҮҮН БАЙР 👉 Оюунцэцэг багштай 10Б анги ДЭД БАЙР 👉 Золжаргал багштай 10А анги ГУТГААР БАЙР тус тус эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон багууддаа баяр хүргэе.👏

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо.

2024-10-29 107
Орон нутгийн 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааныг 95,2%-ийн ирцтэйгээр эхлүүлж, 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан сумын ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө. 👉Сумын ИТХ-ын даргаар 2-р тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Ачитын Дэлгэрзаяа нь 55%-ийн саналаар сонгогдлоо. 👉Засаг даргад 1-р тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Чинбатын Сугармааг 100%-ийн саналаар сонгон аймгийн Засаг даргад уламжилахаар шийдвэрлэв. 👉Сумын ИТХ-ын зөвлөлийг ИТХ-ын дарга А.Дэлгэрзаяа, төлөөлөгч А.Нямхүү, Б.Баярмагнай, Д.Баяржаргал, В.Оюундэлгэр, С.Золбаяр, О.Алимаа нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

ЕБС-ийн 9-12 дугаар ангийн суралцагчдад сургалт зохион байгууллаа.

2024-10-23 63
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн хэсэгтэй хамтран 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн суралцагчдад “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Электрон тамхи түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх арга зам” сургалтыг зохион байгууллаа.

ШИВЭЭГОВЬ СУМЫН 150 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГАД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА

2024-09-19 79
Барилга угсралтын ажил нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд хэрэгжсэн. Тус барилгад 2024.09.19-ны өдөр Улсын комисс ажиллаж, комиссын гишүүдийн үүрэг даалгаварын 100%-н биелэлтээр байнгын ашиглалтад авахаар шийдвэрлэлээ. Захиалагч: АЗДТГ Зураг төсөл зохиогч: “Эл Энд Эйч” ХХК Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч : Аймгийн ГХБХБГ Гүйцэтгэгч: “Монничкон трейд” ХХК БАЯРЛАЛАА❤️

Ахмадын баяр болон багш нарын баярыг тохиолдуулан сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад буурлуудаа төрийн дээд одон медалиар шагналаа.

2024-09-18 72
✅Шивээговь сум үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой, Олон улсын ахмадын баяр, Багш нарын баярыг угтан Улс, аймаг, орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцон, ажилч хичээнгүй байдал, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлан, гавьяа зүтгэл гаргасныг үнэлэн төрийн дээд одон медалиар шагналаа. 🎖"Алтан гадас одон"🎖-оор ✏️Сугарын Лхагвасүрэн, ✏️Доржготовын Саранцэцэг ✏️Баасанжавын Мягмарсүрэн ✏️Жамбалдоогийн Дэлгэрсайхан ✏️Мандалын Аня 🏅Хөдөлмөрийн Хүндэт медалиар🏅 ✏️Туртхаан Азомата ✏️Рэгзэн Оюунчулуун нар тус тус шагнагдсан байна. Төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан та бүхэндээ халуун баяр хүргэе.

"ААВ, ЭЭЖ, БИ" хөгжөөнт, танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгууллаа.

2024-06-03 163
Олон улсын гэр бүлийн өдөр болон Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ААВ, ЭЭЖ БИ хөгжөөнт, танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 6-7 насны хүүхэдтэй гэр бүлийн дунд зохион байгуулж 1-р байранд Д.Дамдин ахлагчтай “Гэр бүл” баг, 2-р байранд Г.Гантүвшин ахлагчтай “Аз жаргал” баг, 3-р байранд Н.Мягмарсүрэн ахлагчтай “Happy” баг, тусгай байранд Энхжаргал ахлагчтай “Бид чадна” баг тус тус орлоо. Тэмцээнд оролцсон гэр бүлүүддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сумын 2024 оны төсөв баталлаа.

2023-12-19 250
2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ИТХ-ын ээлжит бус 26-р хуралдаан боллоо. Тус хуралдаанаар - Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний санал - Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны жилийн эцсийн тайлан, хөтөлбөрийн хэрэгжилт - Сумын 2024 оны төсвийн төсөл - ИТХ-ын бүтэц, орон тоо зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

"Төлөөлөгчдийн нэг өдөр" өдөрлөгийн хүрээнд "Дуулах өдөр" караоке дууны тэмцээн зохион байгуулагдлаа.

2023-12-09 444
Шивээговь сумын ИТХ-ын ажлын албанаас "Төлөөлөгчдийн нэг өдөр" өдөрлөгийн хүрээнд "Дуулах өдөр" караоке дууны тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион явуулж өндөрлөлөө. Иргэдийн дуулах ур чадварыг нээн илрүүлж, цаашид урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, авъяас билгээ өвлүүлэн уламжлуулж, хадгалан хамгаалах зорилготойгоор явуулсан "Дуулах өдөр" караоке дууны тэмцээний Тэргүүн байрыг 3,6-р байрны "Золбоо" баг Дэд байрыг 2-р багийн малчдын "Малчны нөмөр" баг Гутгаар байрыг 12,13-р байрны "Уурхайчин" баг Тусгай байрыг 14,15-р байрны "Таван-Од" баг тус тус эзлэлээ. Тэмцээний шүүгчээр Г.Гансүлд, Г.Бямбасүрэн, А.Эрдэнэчулуун нар ажиллалаа. Нийт оролцсон багууддаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн

2023-11-26 182
Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгууллагддаг Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр "Оюунлаг" шатрын клубтэй хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр нийт 13 тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд тэргүүн байрыг 1-р багийн ахмад настан Д.Сүхбаатар, дэд байрыг ЕБС-ийн багш Н.Мягмарсүрэн, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Д.Сансармаа, дэд байрыг ШОХК-ны ажилтан Д.Жамъяансүрэн нар тус тус эзэллэлээ. Мөн ИТХ-ын дарга А.Дэлгэрзаяа амжилттай оролцсон тамирчдад 2-р шатны тэмцээнд оролцох талархалыг гардуулан өгч амжилт хүслээ. Тамирчдадаа амжилт хүсье.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн суманд ирж ажиллалаа.

2023-11-16 180
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шивээговь суманд ирж гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүн нэг бүрийн хээрийн үүргэвчийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Бэлэн байдлын үзлэгт сумын мэргэжлийн ангийн 60 гаруй гишүүн хамрагдсан байна. Мөн нийт нутгаар цас их унасны улмаас гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй тул эрсдлээс сэргийлж, сумын мэргэлийн ангийн бие бүрэлдэхүүнийг бэлэн байдалд шилжүүлэх, хуваарьт оруулах үүрэг өглөө.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААНЫ ТОВ ГАРЛАА.

2023-10-31 334
2-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААНЫ ТОВ 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХААР БОЛЛОО. УГ ХУРАЛДААНААР 1. СУМЫН 2-Р БАГТ БАЙРЛАХ 20 ГА ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТАЛБАЙН ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН СОНСОХ 2. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫН САНАЛ ГЭСЭН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭНЭ.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан сургалт зохион байгууллаа.

2023-05-15 340
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Шивээговь сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Монгол эр хүний бахархал, нэр хүнд", "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдэвт лекцийг зохион байгууллаа. Лекцийг Говьсүмбэр аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, жендерийн сургагч багш, Лектор Т.Болдбаатар удирдан явууллаа. Уг арга хэмжээнд нийт 6 байгууллагын 33 албан хаагч хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%