2026-06-03
36
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан баг хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдын "Хамтдаа урьдчилан сэргийлье" нөлөөллийн аяныг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Нийт 5 ангийн 100 гаруй суралцагч хамрагдснаас:
Анги хамт олны төрөлд:
🥇Тэргүүн байр – Ч.Түмэн-Очир багштай 10Б анги
🥈Дэд байр – Г.Отгонсүрэн багштай 7В анги
🥉 Гутгаар байр – Ц.Баярмаа багштай 11Б анги
Чиглүүлэгч гишүүний төрөлд:
🥇 Тэргүүн байр – Нэрт багийн Засаг дарга С.Эрдэнэчимэг
🥈 Дэд байр – ЕБС-ийн нийгмийн ажилтан Б.Алтанцэцэг
🥉 Гутгаар байр – III цэцэрлэгийн эрхлэгч Б.Даваадолгор нар тус тус эзэлсэн байна.
Нөлөөллийн аянд идэвхи санаачлагатай оролцсон суралцагч хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье. Мөн чиглүүлж зохион байгуулсан гишүүддээ талархал илэрхийлье.