Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Мэдээ мэдээлэл


нийт 15

Монгол бичгээр зөв, цэвэр бичих уралдааны шагналыг гардуулав.

2025-01-13 41
Монгол Улсын Үндсэн Хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Үндсэн Хуулийн 16, 17 дугаар зүйлийг “Монгол бичгээр хэрхэн зөв, бичих вэ?” Бүтээл тууривах уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга А.Дэлгэрзаяа, Засаг дарга Ч.Сугармаа нар нээж үг хэлж шагналыг гардуулсан. Насанд хүрэгчдийн ангилалд 1-р байранд ЕБС-ийн багш Б.Даариймаа, 2-р байранд ЗДТГ-ын мэргэжилтэн Н.Амаржаргал, 3-р байранд Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Алдар, ЕБС-ийн 9-12-р ангийн суралцагчдын ангилалд 1-р байранд Э.Баясгалан, 2-р байранд Э.Номин, 3-р байранд Ц.Ундрах нар орж “Талархал”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Үзэсгэлэн боллоо.

2025-01-13 40
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан “Оюунлаг спорт” шатрын клубын багш, дасгалжуулагч Д.Сүхбаатар орон орны “Үндсэн хууль” болон “Шатрын цуглуулга”-аар сумын Соёлын төвд үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд дараах бүтээлүүд тавигдсан байна. Д.Сүхбаатар багшид улам их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж сумын Засаг дарга Ч.Сугармаа Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан. 👏👏👏💜💜💜💜

Иргэний андгай өргөх ёслол боллоо.

2025-01-13 40
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан “Иргэний андгай өргөх ёслол”-д 16 нас хүрсэн Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн 4 сурлцагчид иргэний андгай өргөж, оролцогчдод дурсгалын зүйл гардуулан сумын ИТХ-ын дарга А.Дэлгэрзаяа, Засаг дарга Ч.Сугармаа нар цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Сумын төв камертай боллоо.

2024-10-01 56
Сумын төвийн камеруудыг сэргээн засварлах, шинээр нэмэгдүүлэх ажлыг "Их Зэст Хөгжил" ХХК 2024 оны 3-р улиралд үүрэг даалгаварын биелэлттэйгээр 100% хийж дуусган ажлын хэсэг хүлээн авч Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө. Сумын хэмжээнд нийт 10 камер сэргээн засварлаж, шинээр 1 камер суурилуулж 11 камер хэвийн ажиллагаатай болсон.

#СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023

2023-06-27 256
ГОВЬСҮМБЭР АЙМАГ - ШИВЭЭГОВЬ СУМ “Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Говьсүмбэр Аймаг Шивээговь суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сумын ИТХ-ын дарга А.Дэлгэрзаяа, Засаг даргын орлогч Ч.Сугармаа, Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Энхтөр, Соёлын төвийн дарга Л.Түмэнцэцэг нар аяны зорилго, зорилтыг танилцуулснаар арга хэмжээ маань нээлээ. ✅Монгол Угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, соёл судлаач Д.Ганпүрэв “Морин хуурын үүсэл хөгжил ба Хүрэн халзан хуурын үнэ цэн” сэдвээр сонирхолтой илтгэл тавьлаа. Монголын Театрын Музей-арга зүйн албаны дарга А.Янжив (Ph.D) Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, биет бус соёлын өвийг музейд хэрхэн хадгалан хамгаалах талаар Шивээговь сумын соёлын төвийн ажилтан албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. ✅Хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилготой “Мэдэмхий Намжил”, Боржигин өв музейгээс “Монгол уламжлалт тоглоом наадгай” зэрэг боловсролын хөтөлбөрт хүүхэд багачуудыг хамруулан, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан Виртуал музей үзүүлсэн юм. Мөн “Oросын зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэнг сумын иргэдэд дэлгэн үзүүллээ. ✅Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран бүтээлчдийн “Жигүүрхэндээ хүчтэй” хүүхэлдэйн концерт, Ардын язгуур урлагийн “Алтай” хамтлаг, Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, Шивээговь сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн “Шивээн ганхаан-3,4,5” хамтлаг, Ардын авьяастан, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Ж.Цэндмаа, Д.Даваасүрэн, Ш.Ганзориг, Б.Хүдэр, Ж.Сүнжидмаа, 3-р сургуулийн дуу хөгжмийн багш Б.Өлзий нар мэндчилгээ дэвшүүлж тоглолтоо толилууллаа.

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2018-02-14 343
Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%