Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Сумын товч танилцуулга

2017-12-06

Монгол Зөвлөлтийн /хуучнаар/ Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу одоогийн сумын нутаг дэвсгэрт байрлаж байсан цэргийн анги эх орондоо буцах болсонтой холбогдуулан Түлш, Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яам, Дорноговь аймгийн АДХГ Захиргааны хамтарсан улсын комисс Зөвлөлтийн цэргийн ангиас үлдэж байгаа барилга, обьектийг 1989 оны 6-7 дугаар сард хүлээж авсан юм. Уг асуудлын хүрээнд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1989 оны 08-р сарын 08-ны өдрийн 127-р зарлигаар тус хотхоныг Дорноговь аймгийн харъяанд Шивээговь хороо болгон Засаг захиргааны анхны нэгж байгуулснаар сумын тулгын чулуу тавигдсан байна.

Улсын Бага Хурлын 1991 оны 6-р сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт Чойр хот байгуулах шийдвэр гарснаар Шивээговь хороо улсын зэрэглэлтэй Чойр хотын бүрэлдэхүүнд багтсан юм. Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр 1994 оны 8 дугаар сард Говьсүмбэр аймаг байгуулагдаж Шивээговь, Баянтал хороодыг сум болгон өөрчилсөн байна.

Одоо тус сум 85755 га эдэлбэр газар нутагтай. Зүүн, зүүн урд, урд талаараа Дорноговь аймгийн Даланжаргалан сум, баруун талаараа Дундговь аймгийн Баянжаргалан сум, хойд, зүүн хойд талаараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумтай хил залгадаг. Улаанбаатар хотоос 275 км, Говьсүмбэр аймгийн төвөөс 35 км, Дорноговь аймгийн төв Сайншандаас 210 км, Дундговь аймгийн төв Мандалговиос 186 км, Хэнтий  аймгийн Дархан сумаас 90 км, Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас 50–иад км,   Дундговь аймгийн Баянжаргалан сумаас 60 км зайтай байрлаж байна.     

Тус сум нь Улаанбаатар, Замын үүдыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замаар холбогдсон, монгол улсын хойд, урд хоёр хөрш орныг холбодог олон улсын транзит төмөр зам дайран өнгөрдөг, Багануураас Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Шивээговь, Дундговь аймгийн Баянжаргалан сумыг холбосон цахилгаан эрчим хүчний 35, 110 Квт-ын өндөр хүчдэлийн шугамд холбогдсон, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц сайн хөгжсөн сум юм. 

Сумын нийт хүн амын 80 хувь, айл өрхийн 70 орчим хувь нь төвлөрсөн халаалттай орон сууцанд амьдарч байна. Сумын хэмжээнд ЗДТГ, “Шивээ-Овоо “ХК, “Шивээ сервис” ХХК, сургууль, цэцэрлэг, соёлын төв, холбоо, цахилгаан түгээх сүлжээ, цагдаагийн хэсэг, “Илчлэг-Шивээ” ОНӨҮГазар, зочид буудал, ресторан, эмийн сан, супермаркет, дэлгүүрүүд, ШТСүлжээ гэх мэт 40 гаруй АБ, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулдаг. 

"Шивээ-Овоо" ХК нь 550 гаруй ажилчидтай 2014 онд анхны 2 сая дахь тн нүүрсээ олборлон борлуулсан. улсын төсөвт говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн 83,7% буюу 721,5 тэрбум төгрөг оруулж Говьсүмбэр аймгийн төсвийн 75 хувийг дангаараа бүрдүүлж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%