

Хууль зүйн тэргүүний ажилтан Цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэдалай агсаны нэрэмжит математикийн олимпиадыг сумын ИТХ, ерөнхий боловсролын сургууль, Б.Эрдэнэдалай агсаны гэр бүлтэй хамтран жил болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил ч мөн адил амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ жилийн олимпиадыг 4-12-р ангийн бүх сурагчдыг хамруулан урьд жилүүдээс илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж, анги тус бүрээс онооны дарааллаар 3 сурагч, онооны гүйцэтгэлийн хувиар 4-5, 6-9, 10-12-р анги тус бүр нэг ангийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Тус олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчиддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
