Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улирал бүр "ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР" өдөрлөгийг зохион байгуулж, иргэдтэй уулзах тэдний санал хүсэлтийг хүлээн авч, иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж байхаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. 2017 оны 2-р улирлын "ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР" өдөрлөгөөр иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна. Гар бөмбөгийн тэмцээнийг оршин суугаа хаягаар хувиарлан зохион байгуулах юм байна. Ингээд та бүхэн тэмцээндээ идэвхтэй оролцоно уу?