Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2017 оны 03 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд малчин өрхүүдээр тойрох ажлыг зохион байгуулан ажиллаа.
Хөдөөгийн өрхүүдээр тойрох ажлын хэсэгт ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат, Улаан загалмайн анхан шатны хорооны дарга Б.Номин-Эрдэнэ, ЗДТГ-ын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ш.Буяннэмэх, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, хүний их эмч П.Ганчимэг, ИТХ-ын ажилтан, ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Цээпил гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр явлаа.
Нйит 61 малчин айл өрхөөр тойрон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 1-р улирлын ажлын тайлан, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” /2 төрөл/, “Малын халдварт ЦЭЦЭГ өвчнөөс урьдчилан сэргийлэх” гэх мэт гарын авлага тараасан байна.
Мөн улаан загалмайн анхан шатны хорооноос санаачлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Малчиддаа тусалъя” 14 хоногийн аяны хүрээнд хуримтлагдсан материаллаг зүйлсийг малчин өрхүүдэд хүргүүүлсэн байна