Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 9-Р ХУРАЛДААНААР АЛДАРТ ЭХИЙН 2-Р ЗЭРГИЙН ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-03-16

        Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 9-р хуралдаан өнөөдөр /2017.03.16/ зохион байгуулагдлаа. Хуралдаанаар нийт 4 асуудал хэлэлцсэн байна. Үүнд:
1.    Хамтарсан баг байгуулах тухай
2.    "Алдарт эх"-ийн 2-р зэргийн одонгоор шагнагдах эхчүүдийн материалыг хэлэлцэн, уламжлах
3.    Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн хяналтын бүлэг томилох
4.    Зорилтот өрхийн хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдах өрхийн судалгаа
эдгээр асуудлуудыг хэлэлцсэн байна. Шивээговь сумын хэмжээнд "Алдарт эх"-ийн 2-р зэргийн одонгоор шагнагдах 6 эхийн материал ирж дээд шатны хуралд уламжлахаар шийдвэрлэсэн байна. Мөн зорилтот өрхийн хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдах өрхийн судалгааг хэлэлцэн 16 өрхийн 71 иргэний судалгааг баталгаажуулсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хүрээнд суманд ажиллах хамтарсан багийн бүрэлдэхүүнийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

        Мөн 2017 оны орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн "Хяналтын бүлэг"-ийг томилж, орон сууцны 2,3,6,7,8-р байрны хэрэглээний халуун устай болгох /зураг төсөв, ялтсан бойлуур комоор нь авах, 3,8-р байрны подволын халуун усны шугам тавих/ 51 509.1 төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлын хяналтын бүлгийг ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Г.Эрдэнэбат ахалж, сургуулийн сантехникийн их засварын 2 000.0 төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлын хяналтын бүлгийг ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Д.Батзул ахалж, 3-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах 7 000.0 төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлын хяналтын бүлгийг ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэрэн-Очир нар ахалж ажиллахаар болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%