Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Шивээ-Овоо хувьцаат компанид хүсэлт тавьсаны дагуу сар шинийн өмнө өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. 2-р багийн өндөр настан Л.Долгорсүрэн, Г.Оргүйбат, Л.Батчулуун, 2-р багийн иргэн, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой У.Түмэндэмбэрэл нарт 100 000 /нэг зуун мянга/ төгрөгний тусламж үзүүллээ. Хамтран ажилласан ШОХК-ийн хамт олондоо ахмадуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.