Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Хөнгөлөлттэй нүүрс олгогдлоо

2017-02-09

        Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар Шивээ-Овоо хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл болоод уурхайн удирдлагуудтай хамтран сар шинийн баярыг тохиолдуулан 2 дахь удаагаа сумын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр буюу тонн тутмыг 2000 төгрөгөөр нүүрс олгох ажлыг энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017.01.07-ны өдрийн Б/02 тоот захирамжаар томилогдсон нүүрс олгох комисс нь нийт 80 гаран тонн нүүрсийг 33 өрхөд хувиарлан өгсөн байна.
        Мөн 2016 оны 12-р сард амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 өрхөд нийт 60 гаран тонн нүүрсийг үнэ төлбөргүй олгосон юм. Шивээ-Овоо хувьцаат компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулж буй дээрх ажлууд тодорхой хэмжээний үр дүн өгч байгаад сумын иргэд талархан хүлээн авч байна.
        Цаашид сумын жижиг дунд бизнес эрхлэгч иргэдийг дэмжих бодлогыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс тавьж тэдэнтэй нягт хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
        

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%