Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 2016 оны ажлын тайлангаа 2016.01.12-ны өдөр Шивээговь сумын иргэдэд танилцуулав. Тайлангийн үеэр Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга
Г.Батзам нь зөвлөлийн 2016 онд хийсэн ажлын талаар танилцуулж, иргэдээс
санал хүсэлтийг нь сонсож хариулт өглөө. Мөн сумын байгууллагуудын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг
хэрэгжүүлэхэд идэвхи, санаачлага гарган ажилласан Шивээговь сумын 3-р
цэцэрлэгийн хамт олонд өргөмжлөл хадгалуулав.