Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Тэргүүлэгчдийн 2-р хуралдаан боллоо

2017-01-13

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2-р хуралдаан 2017.01.11-ний өдөр боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцлээ.
  1. Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох
  2. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 онд хийх ажлын төлөвлөгөө
  3. ИТХ-ын төлөөлөгчдийн ажиллах чиглэл 
  4. ИТХ-ын Монгол ардын намын бүлгийн 2017.01.07-ны өдрийн  албан бичгийг ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат танилцуулсан байна.
Шийдвэрлэсэн нь:
  1. Сумын  ИТХ-ын төлөөлөгчдийн ажиллах чиглэл, ИТХ-ын Монгол ардын намын бүлгийн 2017.01.07-ны өдрийн  албан бичгийг ИТХ-ын ээлжит бус 4-р хуралдаан /2017.01.24/-аар  хэлэлцэхээр болсон.
  2. Шивээговь сумын амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох саналыг дахин тэргүүлэгчдийн хуралдаанаар  хэлэлцүүлэхээр хойшлуулав. 
  3. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг 2017.01.11-ны өдрийн №02 тоот тогтоолын хавсралтаар батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%