Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ИТХТ-ийн 1-р хуралдаанаар ИТХ-ын 4-р хуралдааны товыг тогтоолоо.

2017-01-06

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1-р хуралдаан 2017.01.06-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцлээ.

            1. Сумын газрын үнэлгээний бүсчлэлийн хил зааг, төлбөрийн хувь хэмжээ  тогтоох тухай

            2. Сумын орон нутгийн хамгаалалтад байгаа “Зуун умай”, “Нэртийн булаг” газруудын талбайн солбилцол, талбайн хэмжээг тогтоох тухай.

            3.    Сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг Засаг дарга В.Бат-Эрдэнэ танилцуулж,

            4 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны №51 тоот “Түр хороо томилох тухай” тогтоолоор томилогдсон түр хорооны бүрэлдэхүүний хийсэн ажлын тайланг ИТХ-ын Тэргүүлэгч А.Баасанхүү танилцуулж,

            5. Шивээговь сумын ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм

            6. ИТХ-ын ээлжит бус 4-р хуралдааны тов, хэлэлцэх асуудал батлах асуудлыг ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат танилцууллаа.

Шийдвэрлэсэн нь:

      1. Сумын газрын үнэлгээний бүсчлэлийн хил зааг, төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай, орон нутгийн хамгаалалтад байгаа “Зуун умай”, “Нэртийн булаг” газруудын талбайн солбилцол, талбайн хэмжээг тогтоох тухай, сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны №51 тоот “Түр хороо томилох тухай” тогтоолоор томилогдсон түр хорооны бүрэлдэхүүний хийсэн ажлын тайланг тус бүр ИТХ-ын ээлжит бус 4-р хуралдаан /2017.01.24/-аар  хэлэлцэхээр болсон.

      2. Шивээговь сумын ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагүй хойшлуулав.

      3. ИТХ-ын ээлжит бус 4-р хуралдааны товыг 2017.01.24-ны өдрийн 10:00 цагт ЗДТГ-ын хурлын танхимд зарлан хуралдуулж 4 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%