Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ИТХ-ын 3-р хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

2016-12-20

Шивээговь сумын 7 дахь удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 3-р хуралдаан энэ сарын 19-ний өдөр боллоо. Хуралдаанаар нийт 7 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
  1. Сумын 2016 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний жилийн эцсийн тайлан
  2. Сумын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн явц
  3. Сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн жилийн эцсийн тайлан
  4. Сумын 2016 оны төсвийн тодотгол
  5. Сумын 2017 оны төсвийн санал
  6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуримтлал үүсгэх, зарцуулах журам
  7. Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Сумын 2016 оны газар зохион байгууллалтын тухайн жилийн төлөвлөгөөний жилийн эцсийн тайлан хангалтгүй үнэлэгдэж, сумын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн явц хангалтгүй, сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн жилийн эцсийн тайлан хангалттай гэж үнэлэгдэж, 2016 оны төсвийн тодотголыг тодотгож, 2017 оны төсвийг хэлэлцэн баталж, ИТХ-ын хуримтлал үүсгэх, зарцуулах журмыг хэлэлцэн баталж, Засаг даргад Ж.Батмөнхийг дахин нэр дэвшүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%