1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016.12.14-ны өдрийн 18 дугаар хуралдаанаар 2016 оны жилийн эцсийн тайлангуудыг хэлэлцэж үнэлэлт өгсөн. Тайлангуудад дараах үнэлгээ өгөгдсөн байна. Үүнд:
Хангалттай үнэлгээ :
1.1 Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн тайлан.
1.2. Мал амьтныг халдварт паразиттих өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний тайлан.
1.3. Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн тайлан.
1.4. Хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилт, хог хаягдал гаргасны төлбөрийн талаар АБ, ААН, иргэдийн дагаж мөрдөх журмын тайлан.
1.5. Бэлчээр ашиглалтын журмын тайлан.
1.6. Бэлчээрийн эрсдэлийн менежментийн төлөвлөгөөний тайлан.
1.7. Иргэдийг малжуулах журмын тайлан
1.8 Орон нутгийн орлого, бүрдүүлэлтийн тайлан.
Хангалтгүй үнэлгээ:
1.9 Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын тайлан,
1.10. ОНХС-ийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тайлан.
1.11.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөрийн тайлан
1.12.Сумын нутаг дэвсгэрт нохой муур, тэжээх, арчлах, золбин нохой устгахад мөрдөх журмын тайлан. хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилт, хог хаягдал гаргасны төлбөрийн талаар АБ, ААН, иргэдийн дагаж мөрдөх журмын тайлан.
1.13. ИТХ-ын тогтоолын хяналтанд авсан заалтын хэрэгжилт.
1.14. “Ажилгүйдэлийг бууруулах арга зам” дэд хөтөлбөрийн тайлан.
2. Дараах асуудлуудыг 2016.12.19-ны өдрийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар хэлэлцэн үнэлгээ өгөхөөр шийдвэрлэсэн. Үүнд:
2.1 Сумын 2016 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний жилийн эцсийн тайлан.
2.2 Сумын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц.
2.3 Сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн жилийн эцсийн тайлан.
3. Мөн сумын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн саналыг хэлэлцэхээр шийдвэрлэв.