Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, "Шивээ-Овоо" хувьцаат компани, "Илчлэг-Шивээ" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хамтран амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхүүдийг дэмжих зорилгоор нүүрс олгосон. 2016.12.02-ны өдөр хоёр дахь удаагийн нүүрсээ олголоо. ИТХ-ын даргын 2016.11.24-ний өдрийн Б/09 тоот захирамжаар комисс томилогдож уг нүүрс олгох ажлыг зохион байгууллаа. Ажлын хэсгийг тэргүүлэгч П.Түвшинтогтох ахалж, А.Баасанхүү, П.Сарангэрэл, сумын нийгмийн ажилтан Б.Базаррагчаа, ИТХ-ын дэргэдэх иргэний танхимын ажилтан Н.Цээпил нар ажилласан байна.