Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ИТХ-аас сумын өрхүүдийг дэмжих зорилгоор 30 өрхөд нүүрс олголоо.

2016-11-29

             Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан "Шивээ-Овоо" хувьцаат компани болон "Илчлэг-Шивээ" орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай хамтран сумын 2-р багийн амжиргааны түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн амьжиргааг дээшлүүлэх шаардлагатай гэр хороололд амьдардаг 30 өрхөд 45 тонн нүүрсийг 2016.11.25-ны өдөр олголоо. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016.11.24-ний өдрийн Б/09 тоот захирамжаар комисс томилж уг комисс нь өрхүүдэд нүүрс олгох ажлыг зохион байгууллаа. Комиссын даргаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч П.Түвшинтогтох томилогдож гишүүдээр тэргүүлэгч А.Баасанхүү, П.Сарангэрэл сумын нийгмийн ажилтан Б.Базаррагчаа, ИТХ-ын дэргэдх иргэний танхимын ажилтан Н.Цээпил нар томилогдон ажиллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6123
4625 / 76%
933 / 15%
275 / 4%
290 / 5%