Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" төслөөс ИТХ-ын Төлөөлөгчдийн суурь сургалт 2016.11.26-27-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа. Уг сургалтанд 3 сумдын нийт 63 төлөөлөгч хамрагдлаа. Сургалтын чөлөөт цагаар төлөөлөгчдийн дунд гар бөмбөг, мөн хөгжөөнт чанга шивнээ тэмцээнүүдийг зохион байгууллаа. Шивээговь сумын ИТХ-ын Төлөөлөгч И.Жамъянхорлоо ахлагчтай баг гар бөмбөгийн тэмцээнд 2-р байр эзэлж, төлөөлөгч П.Түвшинтогтох иргэний танхимын ажилтан Н.Цээпил нар чанга шивнээ тэмцээнд мөн 2-р байр эзэлж багийн дүнгээрээ 1-р байранд орсон байна.