Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан зохион байгуулж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" сэдэвт Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт эхэллээ. Сургалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам нээж үг хэлж, АИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг сургалтын талаарх танилцуулга хийв. Сургалтанд хамрагдаж буй бүх төлөөлөгчиддөө амжилт хүсье.