Хандивын аян гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байна.
Шивээговь сумын Засаг Даргын тамгын газрын байгаль орчны улсын хяналтын байцаагч Н.Намуунцэцэгийн эмчилгээний зардалд зориулсан "СЭТГЭЛИЙН ӨРГӨЛ" хандивын тоглолт 2016.11.19-ний өдөр 3-р сургуулийн урлаг танхимд 2 удаа тоглогдлоо. Тоглолтонд 40 гаруй урлагийн авъяастнууд оролцож нийт 24 үзүүлбэр үзүүллээ. Урлагийн тоглолтоор хандивын аян маань зогссонгүй ээ. 2016.11.20-ны өдөр "Бүжинхэн бүл" цэцэрлэгээс санаачлан иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж уг тэмцээнд эрэгтэй 6 баг, эмэгтэй 16 баг нийтдээ 22 баг, 132 тамирчид оролцож нэг өдрийг спортлог өнгөрүүллээ. Хандивын аян маань үүгээр дууссангүй 2016.11.23-ны өдөр "СЭТГЭЛИЙН ӨРГӨЛ" хандивын тоглолтоо Говьсүмбэр аймагтаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Энэ талаарх мэдээллээ та бүхэндээ удахгүй хүргэх болно.