Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын 2016 оны сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 11-р сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 6 тамирчин оролцлоо. Эрэгтэй төрөлд:
1-р байр: Д.Сүхбаатар,
2-р байр: Б.Энхбаяр,
3-р байр: Г.Сүхбаатар нар оролцсон бол эмэгтэй төрлийн
1-р байрыг Б.Энхгэрэл тэргүүлж
2-р байранд Б.Энхчимэг орж
3-р байранд Н.Баясгалан удаалсан байна. Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөж нүүдэл бүхэн нь мэргэн байх өлзийтэй ерөөлийг өргөе.