Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ 135,000 ЭЭЖ “ЦАЛИН” АВНА

2017-12-15

        Энэ оны 6-р сард “цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар \2017.12.13\ тэтгэмж олгох журмыг баталж, 2018 оны 1-р сарын 1-нээс дагаж мөрдөхөөр боллоо.

1. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 240,000 төгрөг олгоно.
2. 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээж бүрд сар бүр 50,000 төгрөг олгоно.
3. 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш төрсөн ихэр хүүхэд тус бүрд сая төгрөг олгох юм байна.

        Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, өрх толгойлсон эх, эцгийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасан байдаг. Үүний дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Тэгвэл 2018 оны 1-р сарын 1-ний өрх толгойлсон эцэг, эх болон цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах эхчүүдэд нийт 96,8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэхдээ 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50,000 төгрөг байхаар тооцсон. Одоогоор 135,000 ээж цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах тооцоо байна. Учир нь манай улсад ажил олгогчийн зүгээс 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүүхдээ асрах чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалах үүрэг хүлээхээр хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Гэвч хүүхэд асрах хугацаанд нь ямар нэг цалин, амьжиргааг нь дэмжих тэтгэмж олгох тухай журам байхгүй явсаар ирсэн учраас ийнхүү 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхчүүд бүрд цалин хэлбэрээр тэтгэмж олгохоор болсон юм.

        Тэтгэмжийн мөнгө авах шаардлага хангасан иргэд оршин суугаа газрын тодорхойлолт, өрхийн эмнэлгийн жирэмсний тодорхойлолт болон жирэмсний чөлөө авсан зэргийг нотлох баримт бичгийг бүрдүүлж, 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш сум, хорооныхоо нийгмийн халамжийн хэлтэст хандана гэдгийг ХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсээс мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%