Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017.11.21-ны өдрийн 1/2960 албан бичиг, ХХҮЕГазрын даргын А/313 тоот тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлогыг өрхөд суурилсан цогц бодлогоор хангах хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон нутагт ажил олоход хүндрэлтэй, ажилгүй 170 иргэнийг 10 хоног 70 цаг ажиллуулан 1 иргэнд 245,0 төгрөгийн цалин хөлс олгох, ХАБЭА-н бээлий, маскны зардалд 1 иргэнд 6000 төгрөгийг зарцуулан нийтийг хамарсан ажил зохион байгуулж түр ажлын байраар ханган тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилготой ба Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар, Шивээговь сумын Засаг даргын тамгын газар, Баянтал сумын Засаг даргын тамгын газар, Сум дундын Ойн анги ОНӨТҮҮАГазраас төсөл ирүүлэн Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын тамгын газарт-85, Шивээговь сумын Засаг даргын тамгын газар-50, Баянтал сумын Засаг даргын тамгын газар-30, Сум дундын Ойн анги ОНӨТҮҮАГазар- 5 нийт орон нутагт ажил олоход хүндрэлтэй, ажилгүй 170 иргэнийг түр ажлын байраар ханган тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор аймгийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, Төв хогийн цэг, Үдэлтийн хаалганаас замын төгсгөл хүртэлх хог хаягдал, цас мөс цэвэрлэх, модыг цасаар хучих ажлууд эхэллээ. Иргэд маань ХАБЭА-н дүрэм журамтай танилцан зааварчилгаа аван ХАБЭА-н тусгай хэрэгсэл болох бээлий, маскаа аван ажилдаа гарлаа.