2017 оны жилийн эцсийн хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах тул иргэд та бүхэн бичиг баримтаа бэлэн байлгаж тооллогын комиссын тоологч нартай хүндэтгэлтэй харьцаж тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн мал, мал бүхий иргэд тооллогын үеэр малаа ойр бэлчээж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэх, тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж тооллогод идэвхитэй хамрагдахыг хүсье.
Мөн
цэргийн шинэчилсэн бүртгэл давхар хийгдэж байгаа тул 18-50 насны эрчүүд
бүртгэлдээ хамрагдаж, мэдээллээ үнэн зөв өгч, бүртгэлийн хураамж 1000
төгрөгийг тоологчид хураалгаж, гарын үсэг зурж баталгаажуулахыг зөвлөж
байна.
ЖИЧ:
СУМ ДОТОРХ ХАЯГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭЭРХ ХУГАЦААНД ХИЙХ ИРГЭД БАГААС БАГТ,
БАЙРНААС БАЙРАНД ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН БОЛ ХАЯГИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨ
ХИЙЛГЭНЭ ҮҮ?
СУМЫН ТООЛЛОГЫН КОМИСС