Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ерөнхий боловсролын 3-р сургуультай хамтраад дунд, ахлах бүлгийн сурагчдын дунд математикийн олимпиадыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Уг математикийн олимпиадыг Хууль зүйн тэргүүний ажилтан, цагдаагийн дэд хурандаа Баатарын Эрдэнэдалай агсны нэрэмжит болгон зохион байгуулдгаараа онцлог юм.
2017 оны математикийн олимпиадыг 6-12 ангийн сурагчдын дунд зохион байгуулж нийт 270 сурагч хамрагдсан байна. Анги тус бүрд нь эхний 1-3 байрыг шалгаруулсан ба олимпиадын 1-р шат нь сургуульдаа зохион байгуулагдаж 2-р шат нь Говьсүмбэр аймагт зохион байгуулагдах юм байна.
Олимпиадын 1-3-р байранд орсон сурагчид 2-р шатны олимпиадад оролцох юм байна.
Тэргүүлсэн сурагчдад сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат, 3-р сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхриймаа, Баатарын Эрдэнэдалай агсаны эхнэр, цагдаагийн ахлагч Ө.Эрдэнэдалай нар шагналыг гардуулсан байна.
Математикийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан 3-р сургуулийн захиргаа болон математикийн багш нарт талархал илэрхийлж цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
6-р ангийн эхний байруудад:
- 6а ангийн сурагч Г.Баяртуяа тэргүүн байр
- 6б ангийн сурагч Ж.Тэмүүлэн дэд байр
- 6а ангийн сурагч Д.Жавхлан гутгаар байр
7-р ангийн эхний байруудад:
- 7а ангийн сурагч Н.Гэрэлттунгалаг тэргүүн байр
- 7а ангийн сурагч Б.Батнасан дэд байр
- 7а ангийн сурагч Г.Энхжин гутгаар байр
8-р ангийн эхний байруудад:
- 8б ангийн сурагч Э.Мөрөн тэргүүн байр
- 8а ангийн сурагч Т.Энхжин дэд байр
- 8а ангийн сурагч Э.Номин гутгаар байр
9-р ангийн эхний байруудад:
- 9б ангийн сурагч Б.Дарьмаа тэргүүн байр
- 9б ангийн сурагч Б.Наранцэцэг дэд байр
- 9а ангийн сурагч Б.Номин гутгаар байр
10-р ангийн эхний байруудад:
- 10а ангийн сурагч Г.Энхчимэг тэргүүн байр
- 10а ангийн сурагч Г.Наранмандах дэд байр
- 10а ангийн сурагч Б.Мишээл гутгаар байр
11-р ангийн эхний байруудад:
- 11а ангийн сурагч Л.Хонгорзул тэргүүн байр
- 11а ангийн сурагч Э.Сэрчмаа дэд байр
- 11а ангийн сурагч Э.Золжаргал гутгаар байр
12-р ангийн эхний байруудад:
- 12а ангийн сурагч Б.Энхбаяр тэргүүн байр
- 12а ангийн сурагч Н.Оролмаа дэд байр
- 12а ангийн сурагч Э.Мандухай гутгаар байр