Сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын ажлын алба улирал бүр хийсэн ажлын тайлангаа иргэддээ танилцуулж
байхаар төлөвлөн ажиллаж байна. 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын
тайлангаа 2017.10.04-ний өдөр 3-р сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа. Уг уулзалтаар сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат хийсэн ажлын
тайлангаа танилцуулж тэдний санал хүсэлтийг хүлээн авч харилцан ярилцсан
уулзалт боллоо.
Уг тайлангийн хуралд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгчид оролцож, хурлын дараа иргэдийн дунд хөгжөөнт А.Х.А тэмцээн зохион байгуулж 6 ялагч тодорсон байна. Ялагчаар Д.Сүхбаатар /өндөр настан/, н.Баттөмөр /өндөр настан/, С.Эрдэнэчимэг /3-р сургуулийн орос хэлний багш/, н.Гэрэлтуяа /эрүүл мэндийн төвийн ажилтан/, Э.Баярмагнай /ЗДТГ-ын газрын даамал/, З.Баасандалай /ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн/ тэмцээнд тэргүүлсэн та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.