Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ИЛЧЛЭГ ШИВЭЭ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДАРГА Т.БАТ-ОЧИР ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАВ

2017-09-14

        Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 онд орон сууцны 3, 6, 7, 8-р байруудыг халуун устай болгохоор төлөвлөн ажиллаж байгаа билээ. 2017 оны орон нутаг хөгжил сангийн хөрөнгөөр Илчлэг шивээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт бойлуур тавих - 40 сая төгрөг, бага оврын зуух тавих - 50 сая төгрөг, 3,8-р байруудын халуун усны шугам тавих - 15 сая төгрөг нийт 105 сая төгрөгийн өртөгтэй ажлуудыг хийхээр төлөвлөн хийж гүйцэтгэж улсын комисс хүлээн авсан байна.
        Уг ажлын хүрээнд дараагийн хийгдэх ажил нь айл өрхүүдэд халуун ус тавих ажил. Нэг өрх 175 000 төгрөгний тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатай ба уг тоног төхөөрөмжийн мөнгийг Илчлэг шивээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 10-р сарын 15-ны өдрийн дотор төвлөрүүлж, 11-р сарын 15-ны өдөр гэхэд халуун ус тавих ажлыг эхлүүлэхээр болж байгаа талаар илчлэг шивээ орон нутгийн өмчит үйлдвэрийн дарга Т.Бат-Очир оршин суугчидтай уулзах үеэр онцлон хэлж байлаа.
        "Тохилог сууц" сууц өмчлөгчдийн холбооны дарга Г.Мөнхнасан оршин суучдыг уг ажилд идэвхтэй санаачлагатай оролцохыг уриалж хамтран ажиллахыг хүсэж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%