Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх”
өдөр болгон зарласантай холбогдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Говьсүмбэр аймгийн хувьд 2017 онд 4 томоохон ажил төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2017.08.31/ “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан байна. Уг уулзалт ярилцлаганд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах комиссын дарга Г.Батзам, комиссын
нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, салбар комисс болох Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Эрдэнэбат, Сүмбэр, Баянтал сумын ИТХ-ын дарга болон
нарийн бичгийн дарга нар, Говьсүмбэр аймагт оршин сууж амьдарч байгаа
хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэний санаа бодол, тэдний хүсэл зорилгыг сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Мөн арга хэмжээнд арван жилийн дунд сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нар оролцсоноороо онцлогтой боллоо.