Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Гар зургийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.

2018-12-24 17:41
Шивээговь сумын ГХУСАЗСЗ-өөс Ерөнхий боловсролын III-р сургуулийн 6-9, 10-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны дүн гарлаа. Тус уралдааны 6-9-р ангийн сурагчдын төрөлд ТЭРГҮҮН байранд 7Б ангийн сурагч Х.Үйтүмэн, ДЭД байранд 8А ангийн сурагч Г.Энхжин шалгарсан бол 10-12-р ангийн төрөлд ТЭРГҮҮН байранд 11А ангийн сурагч Э.Зулсаран, ДЭД байранд 12А ангийн сурагч Э.Золжаргал нарын бүтээл шалгарсан байна. Байр эзэлсэн сурагчдад  Шивээговь сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат өргөмжлөл, үнэ бүхий зүйл болон сурагч тус бүрт10,000 төгрөгөөр төрийн банкинд хадгаламж нээж хадгаламжийн дэвтрийг гардууллаа.
Гар зургийн уралдаанд маань идэвхи, зүтгэлтэй оролцсон ерөнхий боловсролын III-р сургуулийн сурагчиддаа талархал дэвшүүлье.


2018-12-24 17:41

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд