Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ДҮН ГАРЛАА

2017-11-29 10:15

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ерөнхий боловсролын 3-р сургуультай хамтраад дунд, ахлах бүлгийн сурагчдын дунд математикийн олимпиадыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Уг математикийн олимпиадыг Хууль зүйн  тэргүүний ажилтан, цагдаагийн дэд хурандаа Баатарын Эрдэнэдалай агсны нэрэмжит болгон зохион байгуулдгаараа онцлог юм.

2017 оны математикийн олимпиадыг 6-12 ангийн сурагчдын дунд зохион байгуулж нийт 270 сурагч хамрагдсан байна. Анги тус бүрд нь эхний 1-3 байрыг шалгаруулсан ба олимпиадын 1-р шат нь сургуульдаа зохион байгуулагдаж 2-р шат нь Говьсүмбэр аймагт зохион байгуулагдах юм байна.

Олимпиадын 1-3-р байранд орсон сурагчид 2-р шатны олимпиадад оролцох юм байна.

Тэргүүлсэн сурагчдад сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат, 3-р сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхриймаа, Баатарын Эрдэнэдалай агсаны эхнэр, цагдаагийн ахлагч Ө.Эрдэнэдалай нар шагналыг гардуулсан байна.

Математикийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан 3-р сургуулийн захиргаа болон математикийн багш нарт талархал илэрхийлж цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

6-р ангийн эхний байруудад:

  1. ангийн сурагч Г.Баяртуяа тэргүүн байр
  2. ангийн сурагч Ж.Тэмүүлэн дэд байр
  3. ангийн сурагч Д.Жавхлан гутгаар байр

 

7-р ангийн эхний байруудад:

  1. ангийн сурагч Н.Гэрэлттунгалаг тэргүүн байр
  2. ангийн сурагч Б.Батнасан дэд байр
  3. ангийн сурагч Г.Энхжин гутгаар байр

 

8-р ангийн эхний байруудад:

  1. ангийн сурагч Э.Мөрөн тэргүүн байр
  2. ангийн сурагч Т.Энхжин дэд байр
  3. ангийн сурагч Э.Номин гутгаар байр

 

9-р ангийн эхний байруудад:

  1. ангийн сурагч Б.Дарьмаа тэргүүн байр
  2. ангийн сурагч Б.Наранцэцэг дэд байр
  3. ангийн сурагч Б.Номин гутгаар байр

 

10-р ангийн эхний байруудад:

  1. 10а ангийн сурагч Г.Энхчимэг тэргүүн байр
  2. 10а ангийн сурагч Г.Наранмандах дэд байр
  3. 10а ангийн сурагч Б.Мишээл гутгаар байр

 

11-р ангийн эхний байруудад:

  1. 11а ангийн сурагч Л.Хонгорзул тэргүүн байр 
  2. 11а ангийн сурагч Э.Сэрчмаа дэд байр 
  3. 11а ангийн сурагч Э.Золжаргал гутгаар байр

 

12-р ангийн эхний байруудад:

  1. 12а ангийн сурагч Б.Энхбаяр тэргүүн байр
  2. 12а ангийн сурагч Н.Оролмаа дэд байр
  3. 12а ангийн сурагч Э.Мандухай гутгаар байр

2017-11-29 10:15


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд