Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2017-12-06 14:28
  2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 11ий өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

         2017.12.07-08-ны өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр, 2017.12.09-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-9-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 2-7 градус хүйтэн байна.

 


2017-12-06 14:28

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд