Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 24-Р ХУРАЛДААН БОЛОВ

2017-11-16 20:32

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24 дүгээр хуралдаан 2017.11.15-ны өдөр зохион байгуулагдав. Хуралдаанд ирвэл зохих 7 тэргүүлэгчдээс 5 тэргүүлэгч ирж хуралдааны ирц 71,4 хувьтай байв. Хуралдаанаар сумын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн ба сумын хэмжээнд орон нутгийн хөгжил  сангийн хөрөнгөөс 10.7 сая төгрөг хэмнэгдсэн байна. Үүнийг дараах ажилд зарцуулах саналыг:

1.    Засаг Даргын Тамгын газрын байрны подволын шугамын их засварын ажилд 1.0 сая  төгрөг

2.    Өвс тэжээл бэлтгэж, аюулгүй нөөц бүрдүүлэх ажилд 9.0 сая

3.    Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажилд 700.0 мянган төгрөг тус тус  зарцуулахыг  Засаг дарга В.Бат-Эрдэнэ өргөн барьсныг ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн:

  1. Сумын төвийн гэрэлтүүлгийн ажил /орон сууцны 6,7,8-р байрны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх аккумулятор нэмж авах/ 1.7 сая төгрөг
  2. Өвс, тэжээл бэлтгэж, аюулгүй нөөц бүрдүүлэх ажилд 9.0 сая төгрөг гэсэн саналуудыг тусган ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдаан /2017.11.21/-ны хэлэлцэх асуудалд оруулахыг Тэргүүлэгчдийн 100.0% дэмжсэнээр, ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн шийдвэрлэхээр боллоо.

2017-11-16 20:32


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд