Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2018-02-14 15:36
       Эзэн Чингис хааныхаа алтан ургийн хаадын гал голомтыг өвлөсөн эрдэм оюуны охь манлай болсон тост Боржигоны бор толгод дунд ажиллаж, амьдарч байгаа ШИВЭЭГОВЬ сумынхаа нийт ард иргэд та бүхэндээ хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, 17-р жарны "НӨХӨРСӨГ" хэмээх шар НОХОЙ жилдээ төрөл садан, хотлоороо энх тунх, эрүүл саруул, жаргалтай сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Шар НОХОЙ жилдээ хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхний алсын үйлс, амьдрал ахуй өөдрөг бүтэмжтэй, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэгчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амилуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл айлтгаж золгоод
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.
ХҮНДЭТГЭСЭН:
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
ЦОГТБААТАРЫН ЭРДЭНЭБАТ


2018-02-14 15:36

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд