Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Иргэний танхим

2015-11-05 09:50

          Шивээговь сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхим нь 2013 оны орон нутаг хөгжил сангийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр 2013.06-р сард ашиглалтанд орсон. ИТХ-ын даргын 2014.01.06-ны өдрийн Б/01 дугаарт захирамжийн дагуу иргэний танхимын ажилтанг томилон ажлуулж байна. Мөн иргэний танхим нь хэлэлцүүлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулахаас гадна иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох албан байгууллагад шилжүүлэн 30 хоногийн дотор шийдвэрлэдэг байгаа. Иргэний танхимаас мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс DRPU Bulk SMS төхөөрөмж ашиглан 8078-6061 дугаараас мэдээлэл хүргэдэг. Мэдээллийн хүртээмжийг сайжруулах үүднээс мэдээллийн урсдаг самбарыг тогтмол ажлуулдаг. 2013 онд "МЕРСИ КОР" олон улсын байгууллагаас зохион байгуулсан "САЙН ЗАСАГЛАЛ-ШИЛДЭГ ТУРШЛАГА" сэдэвт аянаас "ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ТУРШЛАГА"-ын шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнуулж байсан сайн туршлагатай.



2015-11-05 09:50


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд