Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

"Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ" сэдэвт арга хэмжээ

2018-11-12 15:48
УБ хотоос ирсэн "Зөв амьдрах ухаан ТББ"-аас санаачилсан болон аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газартай хамтарсан "Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ" сэдэвт арга хэмжээг Шивээговь сумын хэмжээнд 2018.11.12-2018.11.16-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Шивээговь сумын ЗДТГ-ын хурлын танхим, ИРГЭНИЙ ТАНХИМ, Соёлын төвд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд Шивээговь сумын 50 өндөр настан оролцоод байна. Уг арга хэмжээ нь дараах 2 чиглэлийн дагуу явагдаж байна. Үүнд:
1. Өдрийн үйлчилгээ:
1.1 Урлаг соёлын арга хэмжээ
1.2 Тоглоом наадгай
1.3 Нийгмийн халамжийн тухай хууль
1.4 Эрүүл мэндийн үзлэг
1.5 Хөшүүн байдлыг арилгах дасгал
1.6 Өдрийн цай
2. Зөвлөгөө үйлчилгээ:
2.1 Сэтгэл зүйн зөвлөгөө
2.2 Үдийн цай
"Зөв амьдрах ухаан ТББ" нь УБ хотод 13 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсрүү чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.


2018-11-12 15:48

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд