Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 25-р хуралдаан болов

2017-11-21 21:01

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 25-р хуралдаан 2017.11.21-ны өдрийн 11:00 цагт  Тэргүүлэгчдийн 100.0% ирцтэйгээр хуралдав. 

Хуралдаанаар хэлэлцсэн асуудал:

1.Сумын ардчилсан намын хорооны 2017.11.16-ны өдрийн №11 тоот албан бичиг

2.Төрийн дээд одон, медальд уламжлах иргэдийн материалыг хэлэлцэх

         3. ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдааны хэлэлцэх асуудал, тов батлах тухай

 

Шийдвэрлэсэн нь:

1.Сумын ардчилсан намын хорооны 2017.11.16-ны өдрийн №11 тоот албан бичгийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

2.Төрийн дээд одон, медальд уламжлах 34 иргэн:

            Гавьяат уурхайчин – 2

            Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-1

            Алтан гадас одон- 11

            Цэргийн хүндэт медаль-1

            Хөдөлмөрийн хүндэт медаль- 19 эдгээр холбогдох материалыг  хэлэлцэн /Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.11.21-ний өдрийн №43-76 тоот тогтоол/ уламжлахаар болов.

    3. ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдааны хэлэлцэх асуудал, тов батлах тухай  сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.11.21-ны өдрийн №77 тоот тогтоолыг баталж 2017.12.05-ны өдөр хуралдахаар тогтсон.

   ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат нь онцгойлон ардчилсан намын бүлгийн дарга П.Түвшинтогтох, Монгол ардын намын бүлгийн дарга Л.Амгалан нарт ИТХ-ын хуралдаанд ТӨЛӨӨЛӨГЧ нарыг идэвхтэй, сэтгэлтэй, сум орон нутгийн нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой аливаа  асуудалд намчирхаж, талцах бус, нэн тэргүүнд иргэдийн эрх ашгийг хангаж цаашид Шивээговь сумын хөгжлийн төлөө хамтран ажиллахыг үүрэг болгон сануулав.

 

ИТХ-ын ажлын алба


2017-11-21 21:01

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд