Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ИТХ-ын ээлжит бус 15-р хуралдаан болж өнгөрлөө.

2018-03-13 15:06

Шивээговь сумын 7 дахь удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 15-р хуралдаан энэ сарын 12-ны өдөр боллоо. Ирц- 95,2%, ирвэл зохих 21 төлөөлөгчөөс хүрэлцэн ирсэн 20 төлөөлөгч байлаа. Хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцсэн бөгөөд үүнд:

Сумын төвийн ундны усны эх үүсвэр /Алсын 1, 2-р худаг/-ийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай санал

Газар зохион байгуулалтын 2017 оны тухайн жилийн төлөвлөгөөний тайлан

Сумын 2020 он хүртлэх дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний тайлан

Сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн санал

Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /төсөл/

Сумын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний 2017 оны жилийн эцсийн хэрэгжилт

Сумын Ардчилсан намын хорооны 2017.11.16-ны өдрийн №11 тоот албан бичиг

ИТХ-ын 2017 онд хийсэн ажлын тайлан

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Сумын 2018 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг хэсэгчлэн баталсан бөгөөд өвөлжөө хаваржааны зориулалтаар хүссэн газрууд нь нилээд маргаан дагуулдаг тул судалж, дахин хэлэлцэхээр хойшлуулсан байна. Сумын засаг даргын үйл ажиллагааны тайланд хангалтгүй үнэлгээ өгч, улмаар хангалтгүй үнэлэгдсэн Засаг дарга В.Бат-Эрдэнийг огцруулах саналыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 60% дэмжиж баталлаа.


2018-03-13 15:06

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд