Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 11-р хуралдаан боллоо

2017-11-21 21:46

Шивээговь сумын ИТХ-ын ээлжит бус 11-р хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдав. Ээлжит бус 11-р хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч ирж хуралдааны ирц 100 хувь байв.

ИТХ-ын ээлжит бус 11-р хуралдаанаар:

1.Сумын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний тайлан

2.Сумын төвийн ундны усны эх үүсвэр /алсын 1, 2-р худаг/-ийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай санал

3.Сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлтээр тусгах газрын санал

4.Хөдөө аж ахуй, байгаль орчин, газар зохион байгуулалтын ажлын хорооны 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан

5.Сумын 2017 оны төсвийн тодотгол

6.Хууль эрхзүй, нийгмийн бодлого, ёсгүйн хяналтын ажлын хорооны 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан

7.Хууль эрхзүй, нийгмийн бодлого, ёсгүйн хяналтын ажлын хорооны 2017.08.23-ны өдрийн №02 тоот албан бичиг гэсэн нийт 7 асуудал хэлэлцэх байсан боловч Монгол ардын намын бүлгийн 6 төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн 5 төлөөлөгч, нийт 11 төлөөлөгч буюу хуралдаанд оролцогчдын 52,3 хувь нь батлахаас татгалзсан тул сум орон нутгийн нийгэм, эдийн засагт, тулгамдаж буй чухал асуудлууд хэлэлцэгдэлгүй тодорхой хугацаагаар хойшлогдлоо. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 11-р хуралдааны  хэлэлцэх асуудал батлагдаагүй тул хуралдааныг хаав.




2017-11-21 21:46


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд