Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

2017-11-23 16:15
      Сумын 2017 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-ны өдөр ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд болов. Энэ жилийн тэмцээнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь ардчилсан намын бүлэг, Оюунлаг спорт сонирхогчдын шатрын клубтэй хамтран зохион байгууллаа. Тэмцээн нийт 16 тамирчид оролцож, эрэгтэй төрөлд 11 тамирчин, эмэгтэй төрөлд 5 тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй төрлийн тэргүүн байранд Д.Сүхбаатар, Л.Дэмбэрэл удаалж, гутдугаар байранд Л.Амгалан орсон байна.

        Эмэгтэй төрөлд Б.Энхгэрэл тэргүүн байр эзэлсэн бол Б.Жаргалмаа удаалж, гутдугаар байранд  Б.Энхчимэг орсон байна. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламжийг Д.Сүхбаатар, Л.Дэмбэрэл, Л.Амгалан, Б.Энхгэрэл нарт олгосон байна.       

        Тэмцээнд оролцсон, батламж авсан тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

.  

2017-11-23 16:15


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд