Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ШИВЭЭГОВЬ СУМ WWW.KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ДЭД ЦАХИМ ХУУДАСНЫ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2017-12-15 14:54

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn нь сайт нь улсын хэмжээнд Аймаг, Нийслэл, сум, дүүргийг хамарсан 366 дэд цахим хуудастай томоохон цахим хуудас үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байгаа билээ.

        “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудасны тогтвортой байдлыг хангах, хөтлөлт, хөгжүүлэлтийг сайжруулах, стандартыг мөрдөж хэвшүүлэх, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор 2017.11.27-2017.12.08-ны хооронд уралдаан зарласан.

Энэхүү уралдаанд 366 дэд цахим хуудаснаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын www.shiveegovi.govisumber.khural.mn сумын цахим хуудас хоёрдугаар байранд шалгарлаа.

Уралдаанд амжилттай оролцсон шагналт байранд шалгарсан аймаг, сумдын админ, мөн энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулсан “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт бүхнийг хүсэн ерөөе.


2017-12-15 14:54


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд