Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

Бэлгэ тэмдэг

2017-12-06 23:00
Шивээговь сумын бэлгэдлийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 17 тоот тогтоолоор батлав. 
Уг бэлгэдэл нь ард олны хүсэл эрмэлзэл чин сүжгийг түүхэн дурсгал, уул ус, газар шороо, орон нутгийн хөгжил дэвшилээр илэрхийлнэ. Ерөнхий хэлбэр нь дугуй байгаа нь эх дэлхий газар нутгийг төлөөлнө. 

Оройд байх гал нь боржигон нутаг нь мэргэдийнхээ таван ухаанд тулгуурлан хөгжиж байсныг гэрчлэх агаад өнөөгийн хувьд гал эрдэнийг тэтгэгч их уурхай байгааг илтгэнэ. Дунд нь арслан байгаа нь нутгийн олны шүтээн Чойрын богд уулын лус шар арслан ард олондоо ивээлээ хүртээж буйгаар дүрсэлжээ. 

Холбоо хөх уулыг хөх өнгөөр дагнасан нь Оцол уулын сүр хүчийг илэрхийлнэ. Арслангийн хөл болон “Шивээговь” гэсэн бичээс нь төмөр зам хийгээд амьдралын алтан шар замыг бэлгэднэ. Дэлхий газар шороог бэлгэдэгч ногоон өнгө нь их хөгжлийн бэлгэдэл болой.

2017-12-06 23:00

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд