Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

МЭНДЧИЛГЭЭ

2016-12-02 13:52
Тост Боржигоны өлгий нутаг Шивээговьчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. 
Та бүхний итгэлийг даан сонгогдсон нийт иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийнхөө өмнөөс эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, иргэд та бүхэнтэйгээ цахим мэдээллийн орон зайд уулзаж байгаадаа таатай байна. 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2016 онд байгуулагдсан Шивээговь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сум орон нутгаа иргэдийнхээ оролцоотой хөгжүүлэх, хамтын хүчээр нэгнээ өөд татах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин тэдний цар хүрээг улам тэлэх, иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллах болно.
Бид иргэддээ нээлттэй, иргэдээ сонсох зарчмыг баримталж аливаа шийдвэрийг хуулийн хүрээнд иргэдийнхээ оролцоотойгоор гаргаж, сум орон нутгаа хөгжүүлэх тал дээр Засаг даргын тамгын газар болоод харьяа байгууллагуудтай нягт хамтран тэдгээрийг бодлогоор дэмжин ажиллана.
Цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэхэд иргэд та бүхний оролцоо юу юунаас чухад болохыг ухамсарлаж хурлаас гарч буй цаг үеийн мэдээллүүдтэй цахим хэлбэрээр танилцаж, санал хүсэлт өөрт тулгамдаж буй асуудлаа бидэнд нээлттэй илэрхийлэхийг хүсье.
Ингээд Шивээговь сум маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж ард иргэд та бүхэн минь эрүүл энх байж аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн:
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА 
ЦОГТБААТАРЫН ЭРДЭНЭБАТ

2016-12-02 13:52

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд