Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ

ТАНИЛЦУУЛГА

2017-12-03 23:11
ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Иргэддээ тулгуурласан, чадвартай, хариуцлагатай хурлын байгууллагыг төлөвшүүлж хөгжүүлэх

ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЛСЫН ХАРАА:
Сумын нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхол, оролцоонд тулгуурлан хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар бүхий суралцагч байгуулага болох



Шивээговь сумын ИТХ “Шинэчлэлийг эрчимжүүлж, Шивээговио хөгжүүлье” уриатай Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрийг батлан биелэлтийг хагас, бүтэн жилээр хэлэлцэж ажиллаж байна. ИТХ-ын 2013.10.15-ны өдрийн №03 тоот “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор “Сумын төвийн  2030 оны хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г, Энэ 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ИТХ-ын 2015.03.04-ний өдрийн №05 тоот “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор “Сумын 2020 оны хүртэлх дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө”-г баталсан. 
Мөн ИТХ нь 2014 оноос эхлэн ИТХ-ын дэргэдэх иргэний танхим ажиллуулан ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014.03.05-ны өдрийн 08 тоот “Журам батлах тухай” тогтоолоор иргэний танхимын ажиллах журмыг батлан ажиллаж байна.

2017-12-03 23:11

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд